Орос улс 8-р сард бүс нутгийн зөрчлийг зохицуулахад НҮБ-ын үүргийг нэмэгдүүлэх нэмэлт хөшүүргэтэй боллоо. Орос улс энэ сард Аюулгүйн Зөвлөлийг даргалж,  Ойрх Доронод, Косово, Ирак, Ливан, Сомалийн эргийн дээрэмчидтэй тэмцэх асуудлаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүн орнуудын ерөнхий байр суурийг боловсруулахад энэ байгууллагын гүцэтгэх үүргийг нэмэгдүүлэх бодолтой байна. Москва эдгээр сэдвийг НҮБ-ын 8-р сард хийх гол ажил хэмээн нэрлэлээ. Үүний зэрэгцээ Орос улс хэд хэдэн асуудлаар байр сууриа хэдийн мэдэгдсэн байна. Тухайлбал Палестин, Израилийн шууд бус яриа хэлэлцээг шууд яриа хэлэлцээнд шилжүүлэх юм. Ийм яриа хэлэлцээнд шилжихгүй бол бүс нутагт энх тайван тогтоох аргагүй. Энэ удаа Орос улс НҮБ-ын индэрийг ашиглан Ойрх Дорнодын асуудлаарх бага хурлыг Москва хотод зарлан хуралдуулах санаачилгын ач холбогдлыг тодотгох бодолтой байна. Гаага хотноо саяхан олон улсын шүүхийн хуралдаан болсон энэ үед Косовын асуудлаарх хэлэлцүүлэг болно. Сербийн энэ хязгаар тусгаар улс мөн үү, хэд хэдэн орон үүнийг тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрөх нь хууль ёсны эсэх гол асуултанд хурлаар хариулт өгсөнгүй. Үүнтэй холбогдуулан оросын дипломатчид Сербийн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолыг дахин баталж, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 1244 тогтоолыг чанд мөрдөх тухайд түншүүдийн анхаарлыг хандуулах бодолтой байна. Энэ бүс нутагт аюулгүй байдлыг хангах, мөн Косовын асуудлыг зохицуулах олон улсын хууль эрхийн баазад энэ чухал юм. Уялдуулан зохицуулсан хүч чармайлтаар цөмийн аюул заналын дүүжмэг цөмийн зэвсэггүй ертөнцөд чиглүүлэхэд Москва бэлэн болохыг Гадаад хэргийн сайд Сергей Лавров Орос улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг даргалахын өмнө мэдэгдсэн билээ. Мөн Хирошима хотод 65 жилийн тэртээ атомын бөмбөг хаясан америкийн бөмбөгдөгч В-29 нисэх онгоцын "Enola Gay" нислэг дахин давтагдахаас сэргийлэхэд бүхнийг хийнэ. Оросын шинжлэх ухаан академийн АНУ, Канадын хүрээлэнгийн орлогч захирал Павел Золотаревын байр суурийг хүргэе.  Гадаад хэргийн сайд чухал асуудлыг хөндлөө. Нэг талаас цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээ хэтдээ үүнийг бүрэн устгахад чиглэсэн. Цөмийн зэвсгийн их нөөцтэй Орос, Америк алс хэтдээ ч бай энэ зорилтыг хэрэгжүүлэх байр сууриа тунхагласан юм. Нөгөө талаас орчин цагт цөмийн зэвсгийг тогтоон барихад түшиглэсэн зарчим урт хугацаанд хэрэгжих төлөвтэй. Харамсалтай нь ийнхүү удах ч, хүрэхээр эрмэлзэж байгаа эцсийн зорилготой байх хэрэгтэй. Цөмийн зэвсгийг устгах гол зорилтод хүрэхэд чиглэсэн цөмийн зэвсгийг тогтоон барихад хор хохиролгүй шийдвэр гаргавал хэтдээ бид энэ зорилтод хүрнэ. ОХУ, АНУ 2010 онд Стратегийн давшилтын зэвсгийн хэлэлцээрт гарын үсэг зурсан нь энэ чиглэлд хийсэн алхам юм. Нөгөө алхам нь Орос улс ямар ч нөхцөлд ямар ч халдан түрэмгийлэгчид баталгаатай хохирол учруулах цөмийн хүчин чадалтай байх шаардлагатай талаар таамгийг Орос улсын цэргийн шинэ номлолын найруулгаас хассан юм. Цөмийн цэргийн мөргөлдөөн гаргуулахгүй байх нь Орос улсын чухал зорилт болохыг номлолд онцлон тэмдэглэжээ. Цөмийн зэвсэг устгахыг харилцан баталгаажуулах нөхцөлтэй хүйтэн дайны үзэл суртал, практикийн эцсийн байдлыг тогтоосон гэж Сергей Лавров мэдэгдэв. Үүний оронд олон улсын харилцаанд итгэцлийн асуудал бий боллоо. Зөвхөн үүгээр тогтоон барих сэтгэлгээнээс холдож, харилцан ашигтай бат бэх харилцаанд шилжих боломжтой. Харин НҮБ-ын энэ тэргүүн зэргийн зорилтын ач холбогдлыг тодотгох хамгийн шилдэг талбар юм.