Орос улс тогтвортой, урьдчилан таах төлөвлөгөөний дагуу хөгжих учиртай. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Сочи хотод сэтгүүлчидтэй уулзах үеэр 2012 оны сонгуулийн талаарх асуултанд ийнхүү хариуллаа. Төр засгийн хууль ёсны залгамж халаа, улс орны улс төрийн хүчний дотоодын болон өөр хоорондоо хэвийн харилцаатай байх нь тогтвортой байдлын нэг нөхцөл хэмээн тэрээр тэмдэглэв. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев улс төрийн урьдаас таамаглах, ажиллагаатай системтэй тогтвортой улс үлдээхийг хүсч байна. Ерөнхийлөгчийн албан тушаалд 2012 онд ямар хүн нэр дэвшихийг тэрээр мэдэхгүй хэмээн тэмдэглэв. Өнөөгийн ерөнхий сайд В.Путинтай өрсөлдөх үү? гэсэн асуултанд, сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр ойр хүчнүүдийн ширүүн өрсөлдөөн Орос улсад ашигүй гэж ерөнхийлөгч хариуллаа. "2012 онд юу болох, ерөнхийлөгчийн албан тушаалд хэн өрсөлдөхийг мэдэхгүй" гэж төрийн тэргүүн сэтгүүлчидтэй уулзахдаа хэллээ. "Магадгүй Медведев, Путин, өөр гурав дахь этгээд байж болно" гэж  тэрээр мэдэгдэв. В.Путинтэй өнөө үед ямар харилцаатай байгаа талаар Д.Медведев ярихдаа, нэг талаас урьдын адил нөхөрсөг харилцаатай, нөгөө талаас энэ харилцаа эрс өөрчлөгдсөн. "Бидний өнөөгийн харилцаа бол ерөнхийлөгч мөн ерөнхийлөгч асан хүмүүсийн харилцаа. Үүнийг харгалзахгүй байх аргагүй.". Д.Медведев болон В.Путины эхлүүлснийг үргэлжүүлэх, мөн залгамжлагч нь болох гурав дахь нэр дэвшигчийг шинжээчид одоохондоо олж хараагүй байна. Ерөнхийлөгчийн сонгууль болохоос жил хагасын өмнө Кремльд өөрийгөө тодорхойлох үйл явц болох магадлал их гэж улс төр судлаач Николай Петров ярив. Улс төрийн анги дараагийн ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд, магадгүй ерөнхийлөгч улиран сонгогдох хоёр удаагийн бүрэн эрхийн хугацаанд загвараа тодорхойлох үе одоо тохиож байна. Ойрын үед дотоодод ямар нэг дорвитой өөрчлөлт гарахгүй нь ойлгомжтой. Улс төрийн тогтвортой байдал гэдэг нь улс орны нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг хэлж байна гэж Оросын бизнес эрхэлэгч, аж үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч Игорь Юргенс хэллээ. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид оросын эдийн засаг, улс төрийн дүүжмэг ямар зүгт чиглэхийг тодорхой хэмжээгээр ойлгох хэрэгтэй. Улс орон урьдчилан хэлэх хүрээнд орших учиртай тул үүнийг тодорхойлох хэрэгтэй.  Ардчилсан, бүгд найрамдах зэрэг улс төрийн тэргүүлэх намууд ямар нэг бие даасан асуудлаар өөр хоорондоо хэлэлцэн, тохиролцдог улс орноо хөгжүүлэх америкийн загвартай зарим талаар төстэй юм. Хөдөлгөөний чиглэл 180 градус эргэхгүй. Шинэ төр засаг тогтох тоолонд улс орныг улс төрийн өөр бодлогод чиглүүлэхэд асар их хүч хөрөнгө зардаг хуучийн зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан бусад орны загвар бус харин энэ загвар өнөөгийн удирдагчдад илүү ойр дөт байна.