Оросын гарамгай зохиолч, хүний эрхийг хамгаалагч Александр Солженицыний нас барсны хоёр жилийн ой өнөөдөр тохиож байна. Түүнийг нутаглуулсан Донскийн сүмийн оршуулгын газар ойр дотны хүмүүс, анд нөхөд нь дурсгалыг нь хүндэтгэжээ. Тэрээр "Иван Денисовичийн нэг өдөр", "ГУЛАГ бүлэг арлууд", "Орос орноо хэрхэн төвхөнүүлэх вэ?" зэрэг ном бичиж, их өв үлдээсэн нэгэн. Зохиолч сүүлчийн мөч хүртэлээ 30 боть зохиолоо хэвлүүлэхээр бэлтгэж байжээ. Одоо түүний эхнэр Наталья Солженицына энэ ажлыг хийж байна.