0Орос улс Абхаз, Өмнөд Осетийг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрүүлэх сонирхолтой байна. Энэ гагц зорилт биш хэмээн ерөнхийлөгч Д.Медведев хэллээ. Энэ асуудлаарх Минскийн байр суурийн тухайд Белорусын удирдагч Абхаз, Өмнөд Осетийг хүлээн зөвшөөрөх хатуу байр сууриа мэдэгдсэнийг тэрээр сануулав. Александр Лукашенко ТУХН-ийн хэд хэдэн орны удирдагчийн өмнө ийнхүү мэдэгдсэнийг Д.Медведев тэмдэглэллээ. Орос улс хамгийн түрүүнд Абахаз, Өмнөд Осетийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн юм. Тус улсын дараа Венесуэл, Никарагуа, Номхон далайн арал улс Бүгд найрамдах Науру улс тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрчээ.