Украинд Орос улстай хил тогтоох тухай хууль хүчин төгөлдөр боллоо. Талууд 5-р сард Киев хотод холбогдох хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Дараа нь баримт бичгийг Украины дээд рада /парламент/ баталж, ерөнхийлөгч Виктор Янукович гарын үсэг зурсан байна. Хил тогтоох нь Европын Холбооны орнуудтай визгүй горимд шилжих нэг нөхцөл юм. Орос улс, мөн Украин ч ялгаагүй визийн горимыг өөрчлөх талаар Европын Холбоотой яриа хэлэлцээ хийж байна.