0Красноярскийн хязгаарт 8-р сарын 4-нд Ан-24 зорчигч тээврийн нисэх онгоцны ослоор үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн гашуудал зарлалаа. Нисэх онгоц өнөөдөр өглөө Игара хотын нисэх буудалд газардахда сүйрчээ. Онгоцонд 15 хүн явсан юм. Ослоос багийн 3 гишүүн, нэг зорчигч нийт дөрвөн хүн амьд гарсан байна. Осолд өртсөн хүмүүс хотын эмнэлэгийн сэхээн амьдруулах тасагт хэвтэж байна. Красноярскаас ниссэн нисэх онгоц нисч буух зурваст гурван ч удаа орж, өтгөн манантай нөхцөлд газардсан гэж Онц байдлын яамны мэдээнд дурджээ. Цаг агаар таагүй ч, нисэх оломжтой байсан гэж мэргэжилтнүүд ярьж байна. Ослын газар гал сөнөөгчид, аврагчид сүйрсэн Ан-24 нисэх онгоцны хэсгийг цуглуулж байна. Нисэх онгоцны "хайр хайрцаг" олдсон бөгөөд бичлэгийг тайлж эхэлжээ. Ерөнхий сайд В.Путин осолд үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ.