0Ази Номхон далайн бүс нутгийн орнуудын хүүхдийн олон улсын форум өнөөдөр Байгаль орчимд эхэлж байна. Энэ форумд гадаадаас Индонез, Хятад, Монгол, Бүгд найрамдах Солонгос улс, Япон улсын сурагчид иржээ. Нийт 14-16 насны 100 орчим сурагч форумд оролцоно. "Дунд сургуулийн багш ямар хүн байх ёстой талаар өсч өндийж байгаа үеийнхэн хэрхэн төсөөлж байгаа, мөн тэдний амьдралд багш хүн ямар үүрэгтэй талаар хүүхдүүд бие даан бэлтгэсэн илтгэл тавих бага хурал чухал үйл явдал байна". Форум долоо хоног үргэлжилж, төлөөлөгчид Эрхүү хот болон мужийн түүхэн дурсгалт янз бүрийн газар очиж, Байгал нуур, Ангар мөрнөөр зугаална.