Орос улсын эдийн засгийн өсөлт энэ жил 4,3 хувь, 2011 онд 4,1 хувь байна гэж Олон улсын валютын сан үзэж байна. Оросын эдийн засгийн жилийн ээлжит тоймын үр дүнгийн талаар ОУВС-ийн хэвлэлд тараасан мэдэгдэлд ийм таамаг байна. ОУВС-ийн 4-р сарын илтгэлийн дүнтэй харьцуулбал энэ хоёр тоо сайжрах тийш өөрчлөгджээ. Оросын эдийн засгийн байдал гүн гүнзгий унасны дараа сайжирч байна гэж хэвлэлийн мэдээнд дурдсан байна. "Эдийн засгийн өсөлтийн хөдөлгөгч хүч нь хэрэглээ болж байна" гэж баримт бичгийг боловсруулагчид тэмдэглэжээ. Тухайлбал саяхан тэтгэврийн хэмжээг нэмсэн юм. "Инфляц хурдан буурч", "хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл сайжирч байна", "төлбөрийн ерөнхий тайлан тэнцэл алдагдалтай, рубль нэлээд бэхжсэн" гэж шинжээчид хэллээ. Оросын эрх баригчид хямарлын эсрэг "шийдвэртэй" бодлого хэрэгжүүлснийг ОУВС-ийн захирлуудын зөвлөлийн гишүүд сайшааж, урьд нөөцөлсөн тогтворжуулах сангийн хөрөнгөөр янз бүрийн чиглэлд зөв алхам хийснийг тэмдэглэв.