Урьд байгаагүй хэт халж байгаагаас Оросын төвийн нийт нутгаар ойн болон хүлэрийн түймэртэй байна. Хэд хэдэн газар их утаатай байгаа тул хиймэл дагуулаар түймрийн бүх голомтыг тэмдэглэх аргагүй. Түймэрт 40 орчим хүн амь насаа алдсан байна. Нийт 6,5 тэрбум рублийн хохирол учиржээ. Ерөнхийлөгч Д.Медведев түймэрт хамгийн их сүйдсэн 7 бүс нутагт онц байдал тогтоох тогтоолд гарын үсэг зурав. Тэрээр нутаг нэгтнүүддээ түймэрт хохирсон хүмүүст туслахыг уриалж, орон гэр нь түймэрт шатсан хүмүүст нэн даруй орон сууц барих үүрэг өгчжээ. Д.Медведевийн захирамжаар цэргийн анги түймэр унтараахад оролцож байна.