Байгал дэлхий эрс хувирч эхэллээ. Орос улс, Европод урьд хожид узэгдээгүй ган гачиг, Пакистан, Хятадад усны үер, дэлхийн бусад нутгуудад байгалын гамшиг болж байгаа нь хүн төрлөхтнийг цаг агаарын хэт үзэгдэлийн эсрэг эвлэлдэн  тэмцэхийг шаардаж байна. Москва, Воронеж, Рязань мужуудыг оролцуулаад оросын бусад бус нутгуудад өргөн хэмжээний ойн түймэртэй тулгарч, зарим тохиолдолд тосгон суурингуудыг шатаалаа. Гал түймэр хүмүүсийн гэр оронг хайр найргуй шатааж, хотууд дээгуур тогтсон өтгөн утаан хөшиг гамшигийн хир хэмжээг илэрхийлж байна. Гамшигаас болж хэдэн арван хүн амь насаа алдаад байна. Холбооны болон бүс нутгийн засаг захиргаа энэ гамшигийг зогсоохын тулд боломжтой бүхнийг хийж байна. Гал түймэртэй тэмцэхийн тулд мянгаад аврагчид, хэдэн зуун нэгж техник ажиллаж байгаа бөгөөд армийн анги нэгтгэлүүд бас оролцож байна. Энэ гамшигийг хяналтанд авсан даруй төр засаг, байшин, эд хогшлоо шатаалгасан хүмүүст зориулж шинэ тохилог байшин барих болон устсан эд хогшилд нь нөхөн төлбөр олгох ажлыг нэн даруй эхлүүлнэ. Хэлмэгдсэн гэр бүл бүр хүйтэн болохоос өмнө гэр оронтой болно гэж оросын удирдлагууд амлаж байна. Холбооны болон бүс нутгийн төсвөөс, устсан эд хогшлын төлөө 3500 доллар, шинэ байшин барих болон сантехникийн холболтонд 100 мянган доллар тус тус гаргаж өгөхөөр шийдвэрлэсэн байна. Анхан шатны хойшлуулашгүй хэрэгцээнд зориулж одоо ч төлбөр хийж байна. Орос улсад гарсан түймрийн хор уршгийг арилгахад, ойрын түншүүд Украин, Герман улсууд тусламж үзүүлэхээр болсон байна. Даярчлалыг хамарсан цаг уурын өөрчлөлт, хүн төрлөхтнийг зөвхөн байгалын болон экологийн аюулын өмнө ч авчраад зогссонгүй. Сая сая хүний хүнсний аюулгүй байдал, бүхэл бүтэн бүс нутгийн эдийн засгийн хөгжил хүнд байдалд ороод байна. Үр тариа үйлдвэрлэгч Орос болон бусад улсуудад болсон ган гачигаас болж үр тарианы үнэ урьд өмнө үзэгдээгүй их хэмжээгээр өссөн нь гэрчилж байна. Энэ байдал хүнсний бүтээгдхүүний нийт зах зээлийн үнийг өсгөх аюултай. Дэлхийн олон газар сүүлийн үед цаг агаарын өөрчлөлтийг идэвхитэй хэлэлцсэн боловч байгалын гамшигтай тэмцэх ямар нэгэн механизмийг бий болгож чадсангүй. Хамгийн сүүлд Дани улсад болсон цаг уурын дээд хэмжээний уулзалт бүтэлгүй болсон нь нийтэд тодорхой. Ямарч өндөр хөгжилтэй орон, байгалын гамшигийн эсрэг тэргүүний технологгүй байгаа нь харагдаж байна. Иймээс олон улсын хоршоололыг байгуулах шаардлагатай байна гэж Дэлхийн онгон байгалын сангийн «цаг уур ба эрчим хүч» хөтөлбөрийн удирдагч Алексей Кокорин үзэж байна. Хамтын ажиллагааны ийм хэлбэрийн үндэс суурь нь НҮБ-ийн цаг уурын конвенц юм. Одоо үйлчилж байгаа Киотогийн протокол, цаг уурын хүрээнд үр ашигтай түншлэхэд хангалттай биш. Нилээд үр ашигтай, нягт шинэ хэлэлцээр хэрэгтэй байна. Энэ хэлэлцээрийн хүрээнд хөгжилтэй болон хөгжингүй орнууд үйл ажиллагаагаа уяалдуулан зохицуулах хэрэгтэй гэлээ. Өргөн хүрээтэй ган гачиг, усны үер, хөрсний гулгалт зэрэг нь урьд өмнө  байсан гэж экологчид ярьж байна. Харин ийм үзэгдлийн давтамж нь ихсэж байна. «Шидэт саваагаар» арилгаж болохгүй аюулын өмнө хүн төрлөхтөн тулаад байна. Улс төр, эдийн засгийн бүх сөргөлдөөнийг орхиж тохиролцох цаг нэгэнт болжээ. Байгал дэлхий яаруулж байна. Копенгагенд тохиролцож чадсангүй, харин Мексикт болох дараагийн цаг уурын бага хурлын үеэр тохиролцоонд хүрэх байлгүй дээ!