Оросын эрчим хүчний обьектуудын аюулгүй байдлыг хангахыг ерөнхий сайд В.Путин шаардлаа. Зүүн сибирийн Саяно-Шушенийн УЦС-ийг сэргээн босгох асуудлаар хийлгэсэн зөвлөлгөөн дээр тэрээр, Хойд Кавказын Кабардино-Балкарийн Баксанын УЦС-д үйлдсэн алан хядах ажиллагааг санууллаа. 7-р сарын 21-ны шөнө зургаан алан хядагч, харуулуудыг алж, алсын удирдлагтай хэд хэдэн мин тавьж дэлбэлснээс болж гидро агергатууд ажилгүй болсон билээ. Харин Саяно-Шушенийн УЦС-ийн осол бол «ноцтой алдаа болон нөхцөл бүрэлдсэнийн үр дүн» гэж Путин үнэллээ. Өнгөрсөн жилийн 8-р сарын 17-нд усны хүчтэй даралтын улмаас 10 агергатын гурав нь эвдэрч, 6 нь гэмтсэн бөгөөд 75 хүн амь насаа алдсан юм. «Техногенийн сүйрлээс урьдчилан сэргийлж, зоригтой, шийдэмгий ажилласан» ОБЯ-ны мэргэжилтнүүд болон станцийн ажилтнуудад Путин талахал илэрхийллээ. Урьд нь сэргээн засварласан 2 агергат дээр өнөөдөр 1 агергат нэмэгдлээ.