Өнөөдөр японы засгийн газрыг, АНУ-ын цөмийн шүхрээс татгалзахыг Хиросима хотын засаг дарга Тадатоси Араки уриаллаа. Цөмийн зэвсгийг үйлдвэрлэхгүй, хадгалахгүй, өөрийн зэвсэггүй байх гэсэн улс орны цөмийн зэвсэггүй байх гурван зарчмын хуулийг хүчин төгөлдөр байлгахыг шаардлаа. Хиросима хотыг америкийн атомын бөмбөгөөр бөмбөгдсөний 65 жилийн ойг тэмдэглэх 8-р сарын 6-нд хүлээж авах тунхаглалд энэ зарчмууд орно гэж тэр хэлсэн байна. Атомын бөмбөгдөлтийн золиос болсон Япон улс, зэвсэг хураах даяарчлалын хөдөлгөөний тэргүүлэгч байх ёстой гэж Араки хэлжээ.