Өнгөрсөн 7-р сар Москвагийн цаг агаар ажиглагчдын түүхэнд хамгийн халуун байсан байна. Хоногийн дундаж температур 26,1 хэм байжээ. Өмнөх дээд амжилтаас 3 хэмээр илүү байсан байна. Үүнээс өмнө 2001 онд  21 хэм халуун байсан гэж цаг уурын «Фобос» төв, РИА Новости агентлагт мэдээлжээ. 2010 оны 7-р сар, зуны улиралын хамгийн халуун дээд амжилт 38,2 хэмд хүрчээ. Урьд нь энэ үзүүлэлт 36,8 байжээ. Бүтэн сарын туршид тепературын 10 дээд амжилтыг тогтоосон байна.