0Орос улсын 14 мужид түймрийн онц байдал тогтоогоод байна. Түймрээс бол 34 хүн амь насаа алджээ. Сүүлийн 3 хоногт мэргэжилтнүүд, түймрийн бүсэд байгаа 265 сууринг аварч, нэгч байшинг түймэрт шатаалгаагүй байна. Гал түймэртэй тэмцэх хүн хүч болон техникийг 10 дахин нэмэгдүүлээд байна гэж ОБЯ мэдээллээ. Одоогийн байдлаар Орос улсын нутаг дэвсгэрт 500 мянган гектар талбайд 7000 байгалын түймрийн голомт байна. Сүүлийн үеийн мэдээгээр 2200 хүн орох оронгүй болжээ. Засгийн газрын шийдвэрээр тэдэнд нөхөн төлбөр олгож шинэ байшин барьж өгөх болжээ.