Дэд ерөнхий сайд, сангийн яамны сайд Алексей Кудрин, Эрхүү мужийн амбан захирагч Дмитрий Мезенцев нар «Мир-1» судалгааний аппаратаар Байгал нуурын гүнд шумбасан байна. Экипажийн дарга Анатолий Сагалевичийн удирдлагаар багынхан нуурын амьтны ертөнцтэй танилцаж, ёроолын хөрсний дээж авчээ. «Ийм шинжилгээ хийх гайхамшигтай боломж бидэнд байна гэж бодоход бахархамаар байлаа гэж» Кудрин хэлсэн байна. «Байгал нуур дахь Мир аппаратууд» гэдлэг эрдэм шинжилгээний экспедиц 2008 оноос эхлэн ажиллах байгаа билээ. Дэлхийн хамгийн том цэнгэг устай нуурын амьтан, ургамалын ертөнц болон эко системийн ерөнхий байдлыг эрдэмтэд судлаж байгаа юм.