АНД-н орнуудад зориулж Приморын хязгаарт үр тарианы 3 терминал барина. Энэ терминалууд, Владивостокын далайн худалдааны боомт, Восточный боомт, Хасан нуурын районы нутаг дэвсгэрт тус тус байрлана гэж өнөөдөр Приморын хязгаарын амбан захирагч Сергей Дарькин мэдээллээ. Владивостокийн үр тарианы терминал 3 сая тоннын хүчин чадалтай байх болно. Бүх чиглэлд явуулах үр тариаг дамжуулах ажлыг хангадаг алс дорнодын цорын ганц боомт бол Владивостокийн худалдааны боомт юм. 2010 оны 6 сард тэнд 50 мянган тонн үр тариа дамжуулан гаргасан байна.