Түймэрт хэлмэгдсэн бүсээс, Кузбасс доод тал нь 200 хүүхэд хүлээж авах боломжтой гэж Кемеровын хязгаарын амбан захирагч Аман Тулеев хэллээ. Энэ тухай тус мужийн засаг захиргааны хэвлэлийн албанаас РИА Новости агентлагт мэдээлсэн байна. «Тэдний гэр бүлийн байшинг бурэн сэргээж барих хүртэл хүүхдүүдийг манай эрүүлжүүлэн, чийрэгжүүлэх төвүүдэд байлгах боломжтой. Жирийн амьдралын бүх нөхцөл байдал хангагдсан гэж» Тулеев хэллээ. Хүүхдүүдийг хувцаслаж, хооллож, эмчлэх болно гэж амбан захирагч мэдэгдлээ. Тусламж шаардлагатай хүмүүсийг хотын ойролцоох сувилал, зуслан, амралтын газруудад байрлуулж ажлаар хангаж, хүүхдүүдийг сургалтын асуудлуудыг шийдэхэд Кемеров муж бэлэн байна.