Оросын агаарын десантын цэргийн 80 жилийн ой болж байна. Өнөөдөр Москвад, Зэвсэгт хүчний төв музейн дэргэдэх десантын дайчидад зориулсан хөшөөнд десентын цэргүүд болон ахмадууд цэцэг өргөлөө. Улан талбай дээр үзүүлэх сургууль хийнэ Агаарын десентын цэргийн болон кадетын салааны цэргүүд хүндэт маршаар алхах болно. Нийслэлийн, «Болжморын уулс», «Хүндэтгэлийн уулс», «Сокольники» зэрэг газруудад уламжлалт зугаалга болно. Агаарын десантын цэрэг бол Орос улсын ЗХ-ний дээдс билээ. Агаарын десантын цэргүүд Агуу их, эх орны дайны жилүүдэд эрэлхэг зоригтой байлдаж байсан бөгөөд «халуун цэгүүдэд» болон хурц мөргөлдөөний үед сорилт шалгалтыг нэр төртэй даван туулж байсан билээ.