Израиль, палестинчуудын хоорондох шууд хэлэлцээ 8-р сарын дундуур эхлэнэ гэж израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху мэдэгдлээ. «Эвслийн засгийн газрыг хагаралд хүргэх учир» тосгон суурин барих ажлыг зогсоох хугацаанд өөрчлөлт оруулахгүй гэж тэр тэмдэглэлээ. Тосгон суурин барих ажлаас татгалзах ёстой хугацаа 9-р сарын 25-нд дуусна. Пүрэв гаригт Арабын улсуудын лигийн зөвлөл Кайрт хуралдаж, Израильтай шууд яриа хэлэлцээ хийхийг зарчмын хувьд зөвшөөрсөн байна. Харин хэлэлцээ эхлэх хугацааг өрөө тодорхойлохыг палестины удирдагч Махмуд Аббаст санал болгожээ. 1967 оны хилээр тэдний ирээдүйн улсыг байгуулах болон түүний нийслэл нь Зүүн Иерусалим  байх ёстой гэсэн баталгаа өгөх ёстой  гэж палестинчууд шаардаж байгаа юм.