Дэлхийн тэнгис далай доорхи цорын ганц голыг Хар далайн ёроолоос илэрүүлсэн байна. Байгалын энэ сонин хачин үзэгдлийг, тусгай зориулалтаар бүтээсэн жолоодлогт шумбагч аппаратын тусламжтайгаар судалсан Их Британийн Лидс их сургуулийн хэсэг эрдэмтэд энэ тухай мэдээллээ. Энэ голын гүн нь 35 метр, урсгалын хурд нь цагт 7,5 км юм байна. Усан доорхи урсгалын хүч нь Темза голоос 350 дахин хүчтэй байна. Хэрвээ энэ гол газар дээр байсан бол энэ үзүүлэлтээрээ дэлхийд 6-р байрт орох байсан гэж эрдэмтэд үзэж байна. Энэ гол эргүүлэг, жинхэнэ хүрхэрээнүүдтэй юм. Далайн ёроолд голын заагийг тодохой харагдуулсан жинхэнэ эрэгнүүд ба татам үүссэн байна.