Хятадтай хил залгаа Амар мөрний сав газар ажиглалт хийж байна. Учир нь Хятадад болсон үерийн улмаас химийн бодистой торхнууд Сунгари мөрөнд унасан бөгөөд энэ торхнууд Амар мөрөнд орох магадлалтай. Энэ голын усанд 7000 торх унасан бөгөөд 4000 нь хоосон торх байжээ. Еврейн өөртөө засах муж болон Хабаровын хязгаарт, оросын цаг уурын болон хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах улсын албанууд хүрээлэн байгаа орчинд өдөр бүр мониторинг хийж байна. Өнөө өглөөний мэдээгээр Амар мөрний усанд хорт бодисын хэмжээ илрээгүй байна. Аюултай хорт бодис, орос улсын нутаг дэвсгэрт хүрэхгүй гэж Хятадын төр засаг амлаж байна. Энэ ослын хор уршгийг БНХАУ-ын нутаг дэвсгэрт арилгана.