Орос улсад түймрээс болж сүйдсэн тосгон, суурингаас 86 мянган хүнийг авраад байна. ОБЯ-ны мэдээлснээр манай улсын европын хэсгийн өргөн уудам нутагт гарсан гал түймрийн голомтыг унтраахад гал сөнөөгчдөөс гадна ДХЯ-ны ажилтнууд, БХЯ-ны цэрэг дайчид оролцож байна. ОХУ-ын ерөнхий сайд В.Путин, Орос улсад гараад байгаа байгалын түймэрийг унтраах асуудлаар бус нутгийн тэргүүнүүдтэй хэлэлцэнэ. Сүүлийн үеийн мэдээгээр гал түймрээс болж 30 хүн амь үрэгдэж, 2000 гаруй хүн орох оронгүй болсон байна. Өнөөдөр оросын үнэн алдартны бүх сүм хийдүүдэд бороо гуйсэн залбирал үйлдэнэ.