Барселон 8-р сарын 1. Испанийн Барселон хотод болж байгаа хөнгөн атлетикын европын аврага шалгаруулах тэмцээний 5-н өдрийн дараа  Оросын шигшээ, багын нийт дүнгээр тэргүүлж байна. Энэ бол зүгээр нэг ялалт биш. Энэ өдрийг, Испанид болсон оросын гайхамшиг гэж хэлж болно. Манай эмэгтэй тамирчдын амжилтыг манай хөгжөөн дэмжигчид гүйцэж баяр хүргэж байлаа. 10 медаль хүртсний 5 нь алт байлаа. 400 метрийн зайн тамирчид Татьяна Фирова, Ксения Усталова, Антонина Кривошапка нар бүх дээд байрыг эзэллээ. Тэмцээн дуусахаас нэг өдрийн өмнө оросын шигшээ баг 8 алт, 6 мөнгө, 7 хүрэл нийт 21 медаль хүртээд байна. Хоёрдугаар байранд Их Британийн баг, гуравдугаар байранд Францийн баг тус тус ороод байна. Оросын олимпын хорооны хэвлэлийн нарийн бичгийн дарга Геннадий Швец, манай шигшээ багын амжилтыг, ОДХ радиод ингэж тайлбарласан юм. Энэ амжилтууд үнэхээр баярлуулж байна. Европын хөнгөн атлетик бол дэлхийн хөнгөн атлетикийн нэг л хэсэг нь гэдгийг мартаж болохгүй. Хүчтэй хөнгөн атлетикчид АНУ, Африкт байдаг гэдгийг санах хэрэгтэй. Энэ тухай байнга санаж байх хэрэгтэй. Тэгэхдээ хамгийн гол нь Олимпын тоглолт. Энэ удаагийн олимп хоёр жилийн дараа Лондонд болно. Хамгийн гол нь тэнд юу болох вэ гэдэг л сонин байна. Тэнд медалийн 75-80 хувийг манай эмэгтэйчүүд авдаг бөгөөд эрчүүд маань сулхан оролцдог тал бий шүү! гэлээ. Энэ байдлыг юугаар тайлбарлах вэ? Өндрийн харайлтын дэлхийн аврага Валерий Брумель болон оросын эрэгтэй хөнгөн атлектекчид дэлхийн шилдэг гэж тооцогдож байсан шүү дээ. Өнөөгийн байдлыг Геннадий Швец тайлбарлахдаа: Эсвэл манай эрчүүд сул дорой болсон юм уу? Эрчүүд маань маш олон муу зуршилтай. Харин эмэгтэйчүүд бол тэсвэртэй, сахилга баттай. Нэг талаас манай эрчүүд сайн тэмцдэг. Нөгөө талаас манай нөхдүүдэд сахилга бат дутагдалтай. Манай үндэсний зан чанар, онцлог байдал нөлөөлдөг байж болох юм. Бас тухайн үеийн зохион байгуулалтын асуудлыг тооцох хэрэгтэй. Хүчтэй тамирчдыг сонгон шалгаруулах тал дээр хөнгөн атлетикийн холбоо сайн ажиллах хэрэгтэй байх гэж Геннадий Швец үзэж байна. Ямарч байлаа гэсэн хөнгөн атлетикийн Европын аврага шалгаруулах тэмцээнд, оросын шигшээ, багын дүнгээр тасархай түрүүллээ. Тэргүүлэгч байдлаа хадгалаж өрсөлдөгчдөө хол хаях боломж манай тамирчидад байна. Өчигдөр оройн хөтөлбөрт гэхэд л манай 8 тамирчдын 5 нь шувтаргын тэмцээнд орох эрхтэй боллоо.