Орос улсад бүтэн сар хагас үргэлжилж байгаа урьд хожид үзэгдээгүй хэт халуун, хүн цаг агаарыг хяналтандаа авч чадахгүй юу гэсэн асуултыг зүй ёсоор тавихад хүргэж байна. Гэрийнхээ хэмийг кондиционероор зохицуулж байгаа шиг бүх дэлхийн агаарын температурыг зохицуулдаг механизмийг бүтээвэл яасан юм бэ? Оросын нэрт цаг уурч, академч Юрий Израэль, Кремельд оросын ерөнхийлөгч Д.Медведевээс, Эх орныхоо өмнө гавьяа байгуулсны төлөө одон гардаж авахдаа, шинэ технологийн тусламжтайгаар цаг уурыг тогтворжуулах асуудлаар олон улсын анхны бага хурлыг Орос улсад хуралдуулахад туслахыг гуйлаа. Даяарчлалын цаг уур ба экологийн хүрээлэнгийн захирал, академч Юрий Израэль бол гариг дэлхийн агаарын температурыг хүний ухаанаар бүтээсэн механизмаар бууруулах талыг баримталдаг оросын эрдэмтэдийн нэг билээ. Энэ арга барилыг байгал дэлхий надад зааж өгсөн гэж эрдэмтэн ярьж байна. Галт уул дэлбэрсний дараа агаарт цацагдсан асар олон жижигхэн хэсгүүдээс хөшиг маягийн зүйл үүсдэг. Энэ хөшиг Нарны туяаг дэлхийд тусахад саад болдог. Үүнээс болж агаарын температур буурдаг. Онгоцны тусламжтайгаар хүхрийн диоксидоос бүрдсэн 600 мянган тонн аэрозолийн хэсгийг стратосферт цацаж өгөх юм бол агаарын температурыг 1-2 хэм бууруулж болно гэдэгт академич итгэлтэй байна. Атмосферийн дээд давхарт гарсан хүхрийн хэсгүүд, нарны цацргын экран болно. Ингэснээр даяарчлалыг хамарсан дулааралыг зайлуулж чадна. Одоо дэлхийн бүх эрдэмтэд гариг дэлхийгээ яаж сэрүүн болгох талаар янз бүрийн аргыг эрж сүвэгчилж байна. Геоинженер гэдэг үг бусдаас илүү сонсогдож байна.Геоинженерийн арга барилын талынхан, нарны цацрагыг хугалах том толийг сансарт байрлуулах, чийг маш сайн татдаг эвкалипт модыг Сахарын цөлд ургуулах, тусгай хөлөг онгоцны тусламжтайгаар далай, тэнгисийн усыг ууршуулж цагаан үүл үүсгэж, тэд битүү ой мод, тэнгисийг бүрхэх бөгөөд үүнээс үүдэн дэлхий гэгээтэй болж халах нь багасна гэх мэт арга барилуудыг санал болгож байна. Энэ төслүүдэд санал болгож байгаа зүйлүүд нь асуудлыг энгийн аргаар шийдэхэд оршиж байгаа юм. Энэ технологууд хамгийн үр ашигтай гэж олон эдийн засагчид үзэж байгаа юм. Мэдэрхүйц үр дүнг, Киотогийн протоколд заасан шиг арав, зуун жилд биш хоёр, гурван жилийн дотор үзэж болно. Дэлхийн амьдралд иймэрхүү гадны нөлөөнүүд үзүүлэх нь тун аюултай гэж ихэнх шинжээчид үзэж байна. Дэлхийн бөмбөрцгийг хамарсан иймэрхүү даяарчлалын туршилт нь бөмбөрцгийн экватор болон туйлд хүрч байгаа дулааны урсгалыг дахин хувиарлаж, хур тундасын хувиарлалтыг бүрмөсөн өөрчлеж мэднэ гэж Дэлхийн онгон байгалын сангийн цаг уурын хөтөлбөрийн оросын хэсгийн удирдагч Алексей Кокорин ярьж байна. Цаг агаарт нөлөөлөх даяарчлалын бүх арга барил тун аюултай. Нөхцөл байдлаас гарах ямарч аргагүй болсон тохиолдолд л энэ аргуудыг хэрэглэх хэрэгтэй байх. Хэрвээ байгалын сүйрэл тохиолдвол энэ аргыг хэрэглэхийг зөвшөөрөх байх. Хүлэмжийн хийг багасгахыг л одоо эрдэмтэд зөвлөж байна. Өөрөөр хэлвэл өвчний шинж тэмдгийг биш уг өвчнийг эмчлэх хэрэгтэй. Температур бол зөвхөн шинж тэмдэг юм. Агаарт хаяж байгаа хүлэмжийн хийг зогсоож, 40-50 жилд байдлыг аажмаар тогтворжуулах хүчин чадал одоо бидэнд байна. Бидний үр хүүхэд, ач, гуч нар энэ үзүүлэлтийн графикын зураас доошлож, цаг уур сэргэж жинхэнэ унаган төрхөндөө орох ажлуудыг хийнэ гэдэгт найдаж байна. Хүн төрлөхтөн цаг уурын процесст шууд нөлөөлж,өөрчлөх хэмжээнд одоохондоо хүрээгүй гэж НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн, цаг уур, эрчим хүчний зөвлөх Александр Аверченков үзэж байна. Өнөөдрийн хувьд, геоинженерийн төслүүдийг зохицуулах олон улсын нэг ч гэрээ, хэлэлцээр байхгүй. Зөвхөн цаг агаарыг цэргийн зориулалтаар өөрчлөж болохгүй гэсэн олон улсын хууль байгаа, түүнийг геоинженерийн хүрээнд хэрэглэхэд маш хэцүү гэж шинжээч үзэж байна. Ийм өөрчлөлт хийх эрх бидэнд байгаа билүү гэж хүмүүнлэг ёсны үүднээс бодож үзэх хэрэгтэй. Учир нь, цаг уурын системийг өөрчилснөөс болж нэг газар нь сайн боловч нөгөө газар нь муу болж болно. Бүх даяарчлалын системийг өөрчлөнө гэдэг маш өндөр хариуцлагатай ажил. Хүн төрөлөхтөн бүхлээрээ, угсаатны, хууль эрх зүйн үүднээс, улс төр, эдийн засаг, техникийн хувьд ч үүнд бэлэн биш байна. Харин шинжлэх ухааны сэдэв гэдэг утгаараа энэ төслүүд амьдралд хэрэгжих эрхтэй. Хүн үүнийг судлах хэрэгтэй, гэхдээ цаг уурт нөлөөлөх практик алхам гэдэг талаасаа ярихад арай эрт байна гэлээ. Геоинженерийн салбарт судалгааг хориглоно гэдэг сайн бодлого биш гэж шинжээчид үзэж байна. Энэ сэдэвт зориулсан олон улсын эрдэм шинжилгээний бага хурал хуралдуулахыг тэд дэмжиж байна. Энэ сэдвийг дэмжигчид болон эсэргүүцэгчдийг нэгтгэх сайхан талбар болно гэдэг нь тодорхой байна. Нээлттэй хэлэлцүүлэг нь геоинженерийн сайн муу талыг үнэлэх сайхан боломж олгоно. Бага хурал дээр, цаг уурт нөлөөлж байгаа хүний үйлдлийг багасгах арга болон хүлэмжийн хийг устгадаг шинэ технологийг санал болгоно гэдэгт экологчид найдаж байна. Сүүлийн арван жил хүн та, дэндүү их нүүрс, нефть шатааж, ой мод огтлож, тэнгис далай, гол мөрнийг бохирдуулж байгаа биш үү!!! Үүний төлөө л золиос болоод  байгаа юм биш биз