Афганистанд болж байгаа одоогийн дайныг ялах боломж байхгүй. Их Британы ерөнхий сайд ийм дүгнэлтэнд хүрсэн байна. Лондон афганы ажиллагаанаас нэр төрөө алдалгүйгээр гарах аргыг Дэвид Кэмерон сүвэгчилж байна гэж британы долоо хоног тутмын The Spectator  нэр төртэй сонинд бичжээ. Барууны болон Их Британы олон улсын байр сууринд энэ «гутамшигт үг дуугуй бууж өгөлт» ямаршуухан үр дагавартай болохыг энэ улс төрч одоохондоо ойлгохгүй байгаа бололтой. Интернетэд, афганистаны тухай 90 мянган нууц баримт гарахаас өмнө Дэвид Кэмерон ийм дүгнэлтэнд хүрсэн байсан гэж  The Spectator сонин тэмдэглэсэн байна. Холбоотнуудын афганы талаархи ажиллагаа үнэн хэрэг дээрээ ямар байсан гэдэг нь үнэнийг дэлгэсэн энэ баримт гарахаас өмнө британы ерөнхий сайдад ойлгомжтой байсан нь тодорхой! Энэ долоо хоногт, нууц баримт бичгийг нийтлэх талаараа зард гарсан австралийн WikiLeaks порталын буянгаар өргөн олон нийт үнэн бодит байдлыг мэдэж авлаа. Энэ мэдээлэлийн кампант ажилд, афганистан дахь эвслийн, холбоотон орнуудын хэвлэлүүд,  америкийн «Нью-Йорк таймс», британы «Гардиан», германын «Шпигель» зэрэг том сонинууд нэгдэн орлоо. 2004 оны 1-р сараас, 2009 оны 12-р сарын хоорондох материалуудыг нийтлэсэн байна. Бүх баримтууд сэтгүүлчдийн хувьд нүдий нь нээсэн гэж хэлж болохгүй. Анхаарал татсан зүйлүүд: 1-рт, Пакистаны тагнуулын албаны ажилтнууд, тадибуудтай тохиролцож ажилладаг. 2-рт, Афганистаны энгийн номхон иргэдийн хохиролын тоо, албан ёсны тооноос хамаагүй олон. 3-рт, Алан хядагчдын толойлогчдыг олзлох, болж өгвөл газар дээр нь устгах маш сайн сургасан нууц десентыын анги нэгтгэл Пентагонд байдаг байна. Нууц баримт бичгийн хэвлэсэн явдал, «нээлттэй засгийн газрын» аюулгүй байдлыг илчиллээ гэж цэргийн мэргэжилтнүүд батлаж байна. «Нууц мэдээлэл гоожсны» дараа олон хүн, нээлттэй байдал, үг хэлэх эрх чөлөө болон  үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхол зэрэг олон нийтийг оролцуулахыг хориглодог эдгээр байдлын зааг нь хаана байна вэ гэсэн асуултыг өөрийн эрхгүй тавьж байна. «Афганы хавтаст хэрэгт» холбоотой баримт бичгийг нийтлэснээс болж нэг их шуугиан дэгдэхгүй гэж Оросын стратегийн үнэлгээ, шинжилгээний хүрээлэнгийн ерөнхийлөгч бодож байна. Иймэрхүү баримт битчгүүдийг нийтлэхээс өмнө сэтгүүлчид сайн тунгаан бодох хэрэгтэй гэж Александр Коновалов үзэж байна. Эдгээр бол штабын баримт бичгүүд бөгөөд олон нийтийн сонирхолыг тийм их татахгүй. Зарчимын хувьд, жанжин штабын мэргэжилтнүүд үүнийг маш нягт, мэргэжлийн түвшинд судлах хэрэгтэй. Хамгийн гол нь энэ арга барилыг зүгээр сонирхсон талууд биш хэний эсрэг энэ ажиллагааг явуулж  байсан тэр дайснууд судлана гэдэгт аюул нь оршиж байгаа юм. Америкийн удирдлага энэ сайтын эздийг хариуцлагагүй гэж буруутгаж байна. Учир нь энэ нь  америкийн цэргийнхний аюулгүй байдалд заналхийлж байна. Ер нь дэлхий дээр цэрэг дайны хүрээний асуудлыг олон нийтэд нээлттэй хэлэлцэх асуудал хомсдолтой байгаа нь ажиглагдаж байна. Цэрэг дайны ажиллагаа бидний л мөнгөн дээр оршин тогтож байгаа шүү дээ! Ямарч оронд мөн л адилхан татвар төлөгчдийн л мөнгөн дээр тогтож байгаа. Эцсийн эцэст ямар урьтлал болгох зүйл байх ёстой, түүнийг зөв сонгож авч байна уу гэдэгт татвар төлөгчид маш муу нөлөөлөж байна гэлээ. Нууц баримт бичигт нэр дурдсан зарим хүмүүсийн хувьд тааламжгүй болно гэдэг нь сүүлчийн баримт бичгээс тодорхой боллоо. «Талибан» хөдөлгөөний толгойлогчид, Викиликсийн баримт бичгүүдэд нэр нь гарсан НАТО-гийн мэдээлэгчдийг «цээрлүүлнэ» гэж мэдэгдлээ. АНУ «нээлттэй улс» гэж өөрийгөө зарладагыг бүх нийтээрээ мэднэ. Үндсэн хуулиндаа оруулсан улигт өөрчлөлттэй боловч цэргийн нууцийг сэтгүүлчидэд хэзээч нээлттэй байлгаж байгаагүй билээ. Үг хэлэх эрх чөлөөний тухай ярихаас өмнө энэ нууцыг хадгалаж байсан хүмүүсийн хариуцлагын тухай ярих байх. Нэг талаас армийн үйл ажиллагаанд хэвлэл мэдээлэлийнхэн орох ямарч эрхгүй Хятад, Түрк улсуудад энэ бол ухаан санаанд багтамгүй зүйл юм. Цэргийн ажиллагааны талаар тодорхой тайлбарладаггуй боловч худалдан авах гэж байгаа болон худалдан авсан   зэвсэг техникийн талаар Орос улс, татвар төлөгчиддөө нилээд дэлгэрэнгүй тайлбарлаж өгдөг юм. «Сүүлийн зургаан жилд Афганистан улсад, үнэн хэрэгтээ чухам юу болсон гэдгийг ухамсарлахад энэ нийтлэл тус болно гэдэг нь хөдлөшгүй үнэн. Энэ дайны чиглэл хандлагыг өөрчлөх ёстой гэж» Викиликс сайтын үндэслэн байгуулагч, урьд нь хакер байсан Жулиан Ассандж ярьж байна. Энэ дайны чиглэл хандалагыг өөрчлөх хэрэгтэй байна гэдгийг Москва түншүүддээ удаа дараа мэдэгдэж байсан. Саяхан өдрүүдэд Вашингтонд очсон оросын Аюулгуйн  зөвлөлийн нарийн бичгийн дарга Владимир Назаров, тэнд байгаа зэвсэгт хүчин,  алан хядах ажиллагаатай хийх тэмцэлд маш муу зохицож байна гэдгийг дахин санууллаа. Ийм учраас афганистанд явуулж байгаа цэргийн ажиллагаа, тусгай хүчин болон тусгай хэрэгсэлийг ашиглаж мэргэжлийн болон цэгийн цохилт өгөх шинжтэй байх ёстой. Хэрвээ ингэж чадвал өнөөдрийн хувьд маш олон тоонд хүрээд байгаа энгийн номхон иргэд амь насаа алдах явдлыг цөөлж болно. Викиликс байгууллагын ниитэд зарлан мэдээлээд байгаа нууц баримт бичгүүд, москвагийн болгоомжлол зөв гэдгийг дахин батлаж өглөө гэж Назаров хэллээ. «Афганын хавтаст хэргийг» нийтлэсэн явдал «мэдээлэлийн зэвсэглэлийн» хөөцөлдөөний шинэ эрнийг нээж байж ч болно. Урьд нь олон жилийн тагнуулын ажиллагаа шаарддаг байсан ажил одоо хэвлэлд зүгээр л наалттай юм шиг гардаг болжээ. Нууц тайлангуудыг одоо «албан ёсны үнэнийг үй олноор нь устгагч зэвсэг» гэж нэрлэх болсон нь ч учиртай бизээ!