Бүх дэлхийн боксын байгууллагын 72,6 кг жинд, Орос улсын иргэн Дмитрий Пирог дэлхийн аврага болсон байна. Лас-Вегас хотод болсон 12 үетэй тоглолтонд америкийн Дэниэл Жекобсийг 5 дах раундад, тэрээр техникийн нокаутаар ялсан байна гэж ИТАР-ТАСС мэдээллээ. Дмитрий Пирог 5 жил зодолдохдоо нэг ч удаа ялагдаагүй юм. Тэрээр одоо 17 ялалт байгуулаад байна.