Ирээдүйн ангараг гаригийн аялагчидад зориулсан скафандрын газар дээрхи туршилтыг Австрийн сансарын форумынхан амжилттай хийлээ. Энэ туршилтыг Альпын нуруунд далайн түвшинээс дээш 3000 метрт хийсэн байна. 45 кг жинтэй ангараг гаригийн аялагчын өмсгөлийг өмсөхийн тулд түүнд 2 цаг шаардагдсан байна. Тэрээр, скафандр дотор гадаад ертөнцөөс тасархай 6 цаг болсон байна.