Үерийн үед химийн аюултай бодистой торхнууд усанд унасан Сунгари голын Амар мөрөнд цутгадаг хэсэгт хилийн цэргийн харуулын онгоц байрлууллаа гэж РИА Новости агентлаг уламжлалаа. Хятадын зүүн хойд Цзилинь мужид энэ онц байдал болсон юм. Торхнуудыг бин битүү хаасан бөгөөд торхнуудыг цуглуулах ажил явагдаж байна гэж Хятадын мэргэжилтнүүд батлаж байна. Тэглээ ч гэсэн оросын экологчид Амар мөрний усанд өдөр бүрийн мониторинг хийж байгаа бөгөөд одоохондоо усанд хорт бодис ажиглагдаагүй байна. Оросын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, бохирдсон байж болох Сунгари голын ус оросын усан хилд 8-р сарын 12-13-нд хүрч магадгүй.