Хүйтэн дайны үед АНУ атомын болон устөрөгчийн бөмбөг туршиж байсан Атолл Бикинийг ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн цэст бүртгэсэн байна. Энэ шийдвэр бол маш гүн гүнзгий утгатай билиг тэмдэгийн шинжтэй гэж Бразил улсын өв уламжлалын хорооны дарга, соёлын яамны сайд Жука Феррейра тэмдэглэлээ. Бикинигийн түүх давтагдах ёсгүй гэж тэр хэллээ. Атолл Бикини бол 36 арлаар хүрээлэгдсэн 600 ам дөрвөлжин километр талбайтай далайгаас тасарсан булан юм. Урьдын нэгэн цагт диваажин байсан гариг дэлхийн энэ нэг өнцгийг 1946-1958 онуудад АНУ туршилт хийсэнээс хойш байгал эх дахин сэргээж чадаагүй юм.