Казахстаны өмнөд нутагт авто ослын улмаас 20 хүн амь насаа алджээ. Алма-Ата-Ташкент чиглэлийн замд олон улсын зорчигч тээврийн автобус ачааны машинтай мөргөлджээ. Хоёр машин хоёулаа шатсан байна. Машины жолооч нар болон 18 зорчигч амь насаа алджээ. Шархадсан 6 хүнийг эмнэлэгт хүргэсэн байна.