2009 онд хүн цаазалсан тоогоороо Хятад улс дэлхийд тэргүүлэж явна. Хятадад 5000 мянган хүнийг цаазалсан байна гэж италийн Хэндс оф Каин байгууллагын илтгэлд өгүүлжээ.402 хун цаазалсан Иран улс хоёрдугаар байранд оржээ. Энэ улсад сүүлийн арван жилд болсон хамгийн их үзүүлэлт энэ юм. Дараа нь Ирак улс явж байна, тэнд 75 хүн цаазалсан нь урьдах жилээс 2 дахин их байна. Энэ тооцооны хугацаанд АНУ-д 52 гэмт хэрэгтнийг цаазалжээ. Энэ тооцоо бол харьцангуй тооцоо юм. Учир нь ОНХМХ болон хүний эрхийг хамгаалах байгууллагуудын мэдээллээс иш татсан юм. Үүнээс гадна олон оронд цаазлах ялын тухай мэдээлэл нууц байдаг юм.