Палестины үндэсний засаг захиргаа, дараагийн сард Израиль улстай шууд хэлэлцээрийг хийж эхлэхгүй бол Палестины өөртөө засах улстай дипломат харилцаагаа таслана гэж АНУ сүрдүүллээ. Палестины удирдагч Махмуд Аббаст, Барак Обамагийн явуулсан захидалд өгүүлсэн байна гэж РБК мэдээллээ. Хэрвээ хэлэлцээр хугацаандаа эхлэх юм бол, Палестин улсад, зөвхөн Вашингтонч биш, ЕХ, ОХУ, Арабын улсууд туслах болно гэж Обама амлаж байна. Хэлэлцээрийг эхлэхийн тулд 1967 оны израилийн хилийг хүлээн зөвшөөрөх ёстой гэж Аббас одоо болтол үзэж байгаа юм. Ямар ч урьдчилсан нөхцөл тулгалгүйгээр яриа хэлэлцээг эхлэх ёстой гэж Тель-Авив үзэж байгаа юм.