Испанийн Барселон хотод болж байгаа хенген атлетикын европын аврага шалгаруулах тэмцээний 5-н өдрийн дараа  Оросын шигшээ, багын нийт дүнгээр тэргүүлж байна. Шийдвэрлэх өдрийн өмнө гэхэд оросын шигшээ баг, 8 алт, 6 мөнгө, 6 хүрэл медаль хүртээд байлаа гэж ИТАР-ТАСС мэдээллээ. Одоогийн байдлаар хоёрдугаар байрыг Их Британын, гуравдугаар байрыг Францийн шигшээ багууд тус тус эзлээд байна. Өнөөдөр 11 багц медалийн төлөө өрсөлдөх болно.