Оросын парламентын доод танхим Улсын Думын депутатууд Артур Чилингаров, Владимир Груздев нар өнөөдөр гүний усны «Мир» аппаратаар Байгал нуурын гүнд шумбана. Нуурын хамгийн гүн цэгийг олж хэмжих нь тэдний шумбалтын гол зорилго юм гэж РИА Новости агентлаг уламжиллаа. Хойд туйлд шумбалт хийсний 3 жилийн ойтой энэ удаагийн шумбалт давхцаж байгаа юм. Түрүүчийн шумбалтын үеэр 1,68 километр гүнийг тогтоосон байна. Ядахдаа 10 метрийн гүнзгий цэгийг олно гэж найдаж байна» гэж Груздев мэдэгдлээ. Энэ экспедицийн ажил Орос улсын газар зүйн нийгэмлэгийн ивээл дор болж байна.