Орос улсад гараад байгаа байгалын түймрийн байдал хүнд байна. Гал түймрийг унтраахад БХЯ оролцож эхэллээ. Манай орны 17 мужид байдал хүнд болж мэднэ гэж Оросын ОБЯ-ны сайд Сергей Шойгу мэдэгдлээ. Москва, Владимир муж, Карелий улсад байдал маш хүнд байна гэж тэр хэллээ. Нижегород мужид гал түймрийн хурд 1 минутад 100 метр хүрч байна. Түймрийн агаарын урсгал, хар салхи мэт хурдтай мододыг үндсээр нь булгалж байна. Оросын төвийн нутгуудад гарсан түймрээс болж 28 хүн нас бараад байна. Хоёр мянга гаруй хүн орон гэргүй болоод байна.