0Оросын хоёр бөмбөгдөгч нисэх онгоцны улмаас агаарын түгшүүр зарласан гэж Канадын эрх баригчид мэдэгдэв. Агаарт хоёр сөнөөгч  онгоц хөөрч, хилийн дагуу оросын нисэх онгоцыг дагажээ. "Ту-95" стратегийн бөмбөгдөгч нисэх онгоц 7-р сарын 30-нд 28 мянган км зам туулж, агаарт 40 гаруй цаг байж, ийм ангиллын нисэх онгоцны хувьд шинэ дээд амжилт тогтоов. Нисэх онгоц хойд Мөсөн далай, Атлант болон Номхон далай, Япон тэнгисийн дээгүүр нисчээ. Нисэх онгоцыг агаарт 4 удаа түлшээр цэнэглэсэн байна.