Оросын "Газпром" компани гадаадын хэрэглэгчдэд хий нийлүүлэх төлбөрийн шинэ систем нэвтрүүлэхэд бэлэн байна. Энэ урт хугацааны гэрээг өөрчилж, хөнгөлөлт үзүүлэх боломжийн тухай юм.  Хийн үнэ нефтээс хамаардаг уламжлалтай. Өнөөгийн байдлаар нефть биржийн бараа. Одоохондоо хий тийм биш юм. Тэгэхлээр хийн үнийг нефтийн өртөгт түшиглэн тооцоно. Тиймээс хий нийлүүлэх бүх гэрээ урт хугацааны, үнийг нарийвчлан заадаггүй. Зөвхөн үнэ тогтоох томъёололыг тогтоодог. Томъёог 6-8 сарын зайтай нефтийн үнэд түшиглэн боловсруулдаг. Дэлхийн эдийн засгийн байдал өөрчлөгдсөн нь "Газпром" компанийн үнийн бодлогод нөлөөлсөн гэж "Арбат Капитал" компанийн шинжээч Виталий Громадин тэмдэглэв.  Газпром компанийн төлөөлөгчийн мэдэгдлээс үзэхэд компани хийн зах зээлийн байдлыг харгалзан нягт харилцаатай зарим хэрэглэгчдэд нийлүүлэх хийн хэмжээг бууруулах, эсвэл Украины жишгээр хөнгөлөлт үзүүлэх юм. Татварыг өөрчилж, Украинд хөнгөлөлт үзүүлсэн. Үнэ бууруулсан ачааллыг төр засаг үүрсэн юм.  Энэ асуудлын улс төрийн талыг үл харгалзсан ч, эдийн засгийн тал нь давамгайлсаар байна. Тиймээс хийн үнэ нефттэй харьцуулахад бага байвал эдийн засгийн нөхцлөөр хөнгөлөлт үзүүлнэ. Газпром компани тодорхой хугацаанд "спот" үнэ буюу хийг энд, одоо  шууд нийлүүлэх нөхцлөөр худалддаг зах зээлийн өнөөгийн үнэд түшиглэхийг үгүйсгэхгүй. Оросын хийн концернийн үндсэн түнш Франц, Итали, Герман, Турк улс ийм үнэд түшиглэж байна. Газпром компанийн үнийн бодлого эрс өөрчлөгдөж байна гэж таах хэрэггүй юм. Түр зуур өөрчлөлт л оруулж байна. Ирээдүйд бүх зүйл байрандаа орсон хойно Газпром компани үнийн нефтийн томъёололыг ашигладаг урт хугацааны гэрээний системдээ буцаж орно. Бие даасан хэрэглэгчийн гэрээний нөхцөл өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй.