"Ажил хэргийн клуб" бизнес эрхлэгчдэд зориулсан долоо хоног тутмын нэвтрүүлгээ эхэлж байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблей хүний цэвэр ус хэрэглэх эрхийг баталлаа. Орос, Хятад зэрэг ихэнх улс дэмжсэн энэ тогтоолд үүнийг хүн төгс аж төрөхөд шаардлагатай, тулгуур эрхийн нэг гэжээ. Хүн төрлөхтөнд энэ тулгамдсан асуудал. Африк тив төдийгүй маш олон орон цэвэр усаар гачигдаж байна. Шинжээчдийн таамагласнаар энэ зууны төгсгөлд ундны ус дэлхийн зах зээлд нефтээс үнэтэй байна. Дэлхийн цэвэр усны нөөцийн /газар доорх ундаргыг оролцуулаад/ 80 орчим хувь нь байдаг Орос улсад үүнээс муугүй ашиг олох боломжтой. Оросын усны баялгийн тавны нэг нь Сибирийн Байгал нуурт байгаа. Зөвхөн Байгалийн усыг арилжааны зорилгоор ашиглахад нефть хийн нөөц бүрэн шавхагдсан нөхцөлд ч улс орны эдийн засгийн аюулгүй байдлыг хангана гэж эрдэмтэд үзэж байна. Байгал нуурын усны цэвэр тунгалаг байдлын тухай олон домог яриа бий. Энэ усыг шүүж цэвэрлэлгүй хүнсэнд хэрэглэх боломжтой гэдгийг хэлэхэд хангалттай. Дэлхийд үүнээс өөр баян бүрд байхгүй. Байгал нуурын усыг 1992 оноос савлан борлуулж байна. Усны гадаргуун бохирдлоос бүрэн хамгаалсан 400 метрийн гүнээс авсан усыг савлан борлуулж байна. Байгал нуурын ус хүний бие организмд зохистой бичил элементээс бүрдсэн,  мөн их хэмжээний хүчил төрөгч агуулдаг. Ус амттай төдийгүй эрүүл мэндэд тустай юм.Гол усаар элбэг хэдий ч, цэвэр усаар гачигдаж байгаа хөрш Хятад улс Байгал нуурын усны томоохон худалдан авагч байх боломжтой. Учир нь хүн ам шигүү суурьшсан тус улсын усны судас ахуйн болон аж үйлдвэрийн хаягдлаар нэлээд бохирджээ. Хятадын усны аж ахуйн яамны мэдээгээр хөдөө орон нутгийн бараг 350 сая орчим оршин суугч ундны чанартай ус хүртэж чадахгүй байна. Хятадын 400 гаруй хот үе үе усаар гачигдаж байгаа бол 110 хотын усаар онц гачигдах түвшинд байна. Хятадын голын голдирлыг хойд зүгт чиглүүлж усны гачаалаас гарах нэг арга байна. Энэ томоохон төсөл бүр хожуу хэрэгжинэ. Төслийг хэрэгжүүлэхийн тулд усны агуулах, шинэ далан барьж, орон гэр нь усанд автан бүсээс хэдэн сая хүнийг нүүлгэн шилжүүлэх хэрэгтэй. Хятадын хойд нутгийн мужид Байгал нуурын усыг хоолойгоор дамжуулбал усны гачаалыг бага зардлаар илүү хурдан шийдэнэ гэж олон шинжээч үзэж байна. Александр Маляев энэ сэдвийг үргэлжлүүлнэ. Тэрээр оросын савласан усны зах зээлийн гуравны нэг орчмыг эзэмшдэг "Waterhall" компанийн тэргүүн юм. Байгал нуурын усыг Хятадад экспортлох хоолой барих боломжтой. Ийм их хэмжээний ус экспортолсон ч, Байгал нуурын усны нөөц хүрэлцэнэ. Хятадын хил хүртэл хоолой тавих зай ч боломжийн. Нефть, хийн хоолойг бодвол усны хоолойг газар ухаж тавих хэрэгтэй. Тэгэхгүй бол өвөл ус хөлддөг. Тиймээс хоолойг барихад их өртөгтэй юм. Александр Маляевын  тооцсоноор Байгал нуураас Хятадын хил хүртэл усны хоолойг 2 тэрбум доллароор тавина. Хувийн бизнесийнхэн энэ төслийг хэрэгжүүлж хүчрэхгүй. Үүнийг улсын хэмжээнд санхүүжүүлнэ. Хил дамнасан усны хоолой тавих санааг хэн нэг нь хоосон мөрөөдөл гэж хэлж болно. Үнэхээр бүтэшгүй санаа мэт байж болно. Гэхдээ өнөөдөртөө ийм байна. Хэдэн арван жилийн дараа ус нефтээс үнэтэй болох төлөвтэй байгааг мартаж болохгүй. Тэгэхлээр Байгал нуурын усыг Хятадад нийлүүлэх усны хоолой барих төсөл дунд хугацаанд эрэлт хэрэгтэй гэх үндэслэл байна.