0Хятадын хойд хэсгийн Шаньси мужийн нүүрсний уурхайн газар дээрх байгууламжид дэлбэрэлт болсны уршгаар 17 хүн үрэгдэж, 68 хүн шархаджээ. Ажилчдын нэг нь аюулгүйн дүрэм зөрчин байрандаа дэлбэрэх хэрэгсэл байлгаснаас унтаж, амардаг 10 гаруй байр сүйрсэн гэж компанийн захиргаанаас уламжлав. Дэлбэрэлт болох үеэр байранд хэдэн ажилчин байсан талаар нарийн мэдээлэл байхгүй тул аврагчид нуранги дороос хүмүүсийг хайж байна. Хэргийг мөрдөн шалгаж эхэлжээ.