Нижегород мужийн нэг дүүргийн сууринд гал сөнөөгчид 558 байшинг ойн түймрээс хамгаалжээ. Выксунскийн дүүрэгт долоо хоногт 574 байшин түймэрт шатсан байна. Онц байдлын яамны нэмэлт хүчин бямба гаригт Выкса хотод ирж, шатаж байгаа хүлэрийг унтарааж байна. Мөн хүлэр шатаж байгаа Москва орчимд Москвагийн цэргийн тойргийн хоолойн батальоны анги нэгтгэлийг илгээжээ. Тэд очиход бэрх газар 30 км урт зам тавих юм. Оросын төв хэсгийн түймрийг унтараахад хоёр мянга гаруй цэргийн албан хаагч оролцож, 100 гаруй нэгж техник ашиглаж байна. Оросын 14 бүс нутагт түймрийн улмаас онц байдал тогтоожээ. Сүүлийн үеийн мэдээгээр байгалийн гамшигт 30 орчим хүн амь насаа алдсан байна. Хоёр мянга гаруй хүн орох оронгүй болжээ. Ерөнхийлөгч Д.Медведев иргэдийг нэн даруй орон сууцаар хангах үүрэг өгсөн байна. Засгийн газар байгалийн гамшигт хохирсон хүмүүст 5 тэрбум рублийн тусламж үзүүлнэ.