0АНУ-ын ерөнхийлөгч асан Билл Клинтон болон АНУ-ын өнөөгийн төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон нар бямба гаригт цорын ганц охиноо хадамд өглөө. Тэдний охин Челси 30 настай юм. Тэрээр хөрөнгө оруулалтын банкны ажилтан Марк Мезвинскитэй гэрлэжээ. Хос хоёр одоо Нью-Йоркт оршин сууж байна. Челси Колумбийн их сургуулийн аспирантурт сурч байна. Хэвлэлд гарсан мэдээгээр хуримын ёслол Нью-Йорк муж улсын Райнбек бяцхан хотод болох төлөвтэй. Хуримын ёслолын зардал 2-5 сая доллар үүнээс цэцгэнд 250 мянган доллар зарцуулна.