Орос улс дэлхийн өвийн байгалийн объектын бүрэн бүтэн байдлыг хадгалж байгаа тухай ЮНЕСКО баталлаа. Бразильд жил тутам болдог чуулганы үеэр Байгал нуур, Комийн онгон ой , "Өвөр Кавказ" байгалийн цогцолборын асуудлыг баасан гаригт хэлэлцлээ. Эсэж-цаасны комбинат оршдог Байгал нуурын талаар нэлээд удаан хэлэлцсэн гэж Орос улсаас ЮНЕСКО-д суугаа байнгын төлөөлөгч Элеонора Митрофанова сэтгүүлчдэд мэдэгдэв. Эстонийн төлөөлөгчид Байгал нуурыг аюулд байгаа объектын жагсаалтад оруулахыг санал болгосон байна. Дэлхийн хамгийн гүнзгий Сибирийн нуурт аюул нүүрлээгүй гэх Оросын байгалийн нөөц, экологийн яамны баримт илүү үнэмшилтэй болохыг олон улсын шинжээчид хүлээн зөвшөөрчээ.