Түймрийн улмаас Оросын 14 бүс нутагт онц байдал тогтоолоо. Орос улсын европын хэсэгт түймэртэй байна. Сүүлийн үеийн мэдээгээр 28 хүн үрэгдэж, хэдэн зуун хүн түлэгджээ. Москва орчимд онц хүнд байдалтай байна. Владимир мужид бараг 10 мянган га ой шатаж, Воронеж хот галын тойрогт багтсанаас гадна хөдөө тосгонд хэдэн зуун байшин шатсан Нижегород муж түймэрт хамгийн их хохирчээ. Оросын төв хэсгийн 2000 гаруй оршин суугч орох оронгүй хоцорсон байна. Ерөнхийлөгч Д.Медведев Бүс нутгийн яаманд түймэрт хохирсон оршин суугчдыг нэн даруй орон сууцаар хангах үүрэг өгчээ. Засгийн газар түймэрт өртсөн хүмүүст 5 тэрбум рубль хуваарилсан байна. Ерөнхий сайд В.Путин түймэр дэгдсэн нутаг дэвсгэрт  очиж, газар дээр нөхцөл байдлыг хянахыг  бүс нутгийн удирдлагад үүрэг болгожээ. Цаг уурчдын таамагласнаар халуун буурах төлөвгүй байна.