Афганистаны дайнд ялах аргагүй гэж Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон үзэж байна. Британийн нөлөө бүхий өдөр тутмын "Спектейтор" сонины "Бид дайнд хэрхэн ялагдсан бэ?" гарчигтай нийтлэлд "Кэмерон Афганистаны тухайд гараараа дохисоныг"  тэмдэглэжээ. Афганистаны талаар 90 мянган нууц баримт интернетэд нийтлэхээс өмнө ерөнхий сайд ийнхүү дүгнэсэн байна. Британийн цэргийг ирэх жилээс Афганистанаас гаргаж эхэлж, 2014 онд бүрэн гаргана гэж Кэмерон мэдэгдэв. Ийнхүү гутамшигтай бууж өгсөнөөр их гүрэн Их Британийн олон улсын байр суурьт ямар үр дагавартай, мөн ийнхүү ялагдсанаар нийт өрнөдийн батлан хамгаалах байр суурьт ямар нөлөөтэй байхыг Кэмерон төсөөлөхгүй байна гэж "Спетейтор" сонин тэмдэглэжээ.