Орос улсын ерөнхийлөгчийн дэргэдэх иргэний нийгмийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хүний эрхийн асуудал хариуцсан Зөвлөлийн дарга Элла Памфилова албан тушаалаасаа огцорлоо. Тэрээр гаднаас ямар нэг дарамт шахалтгүй, бие даан ийм шийдвэр гаргаснаа тэмдэглээд, шалтгааныг хэлэхээс татгалзлаа. Памфилова улс төр, төрийн албаны алинд ч бус эрхэлж байгаа ажлаа эрс өөрчилнө хэмээн мэдэгдэв. Тэрээр 1976 онд Эрчим хүчний дээд сургууль төгссөн байна. Харин 1990 онд парламентын депутат, хүн амын нийгэм хамгааллын сайд болсон юм.