2014 оны олимпийн наадмыг зохион байгуулах хороо улсын хэмжээнд олимпийн наадмын сахиус шалгаруулах уралдаан зарлалаа. Оросын оршин суугч бүр бүтээлээ илгээх боломжтой гэж "Сочи-2014" наадмын ерөнхийлөгч Дмитрий Чернышеко уламжлав. Мэргэжлийн шүүгчид бүтээлийг шалгаруулж, 2011 оны 2-р сарын 7-нд наадам болохоос 3 жилийн урьд он-лайн горимоор санал хураалт явуулж, сахиусыг сонгоно. Сахиус хэдэн жилийн турш улс орны бэлэг тэмдэг, магадгүй 1980 зуны олимпийн алдарт Мишка баавгайн адил бүхэл бүтэн үеийн бэлэг тэмдэг болж болно гэж Чернышенко үзэж байна.