Москва хотод 7-р сарын 29-нд нэгэн зэрэг эхэлсэн хоёр үйл явдал өөр хоорондоо нягт холбоотой. Энэ "Орос улс -спортын гүрэн" форум, мөн Спортын сэдэвт киноны олон улсын хоёр дахь наадам юм. Наадмын уран сайхны захирал Николай Пороховник ийн бодолтой байна. Тэрээр "Оросын дуу хоолой" радиод өгсөн ярилцлагадаа спортын сэдэвтэй кино орос улсад хэрхэн хөгжиж байгаа талаар ярилаа. Үүнээс гадна хувь хүн хөгжих, мөн нийгэмд спортын гүйцэтгэх үүрэг, спортын гоо сайхныг кино урлаг, телевизээр хэрхэн тод томруун харуулах боломжтой талаар ярив. Орос улсад 1997 онд спортын сэдэвтэй кино наадам зохион явуулж эхлэхэд жилд спортын сэдэвтэй 3-4 кино хийж байсан гэж Николай Пороховник дурсан санаж байна. Одоо ийм сэдэвтэй 40 орчим магадгүй үүнээс ч олон кино байна. Энэ наадамд 52 бүс нутаг оролцох саналаа илгээсэн. Орос улс үнэхээр спортын гүрэн болохыг бид анх удаа харсан гэж шинжээч хэлэв. Орос орны захын цэг тухайлбал Камчатка, Алс Дорнодод спортын ямар баатар байгааг бид мэдсэн. Николай Пороховник баруун сибирийн Тюмень хотын телевизийн нэвтрүүлгийн тухай ярисан юм. "Оросын төрийн дууллын төлөө бүхнээ зориулах боломжтой" нэртэй телевизийн энэ нэвтрүүлгээр хоёр гаргүй ч, параолимпийн усан сэлэлтийн хоёр удаагийн аварга болсон хүний тухай өгүүлдэг. Энэ хүн машинаа хөлөөрөө жолоодож, компьютер ч угсардаг. Орос улсад ийм тэнхээтэй хүмүүс аж төрж байна. Наадмын үеэр сонирхолтой хүмүүс,  үйл явдлын тухай олон кино үзүүлнэ гэж наадмын захирал тэмдэглэв. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс тоглодог Оросын хөл бөмбөгийн шигшээ багийн тухай "тоглолтын шугамд" гайхалтай кино байна. Чеченьд терроризмтай тэмцэх ажиллагааны үеэр хоорондоо дайтаж явсан, адилхан хөлгүй болсон чечень, орос залуусын тухай өгүүлдэг. Спорт тэднийг нэг багт нэгтгэжээ. Хүмүүс хаа сайгүй спорт, биеийн тамирыг хөгжүүлэхийг эрмэлзэж байгаа нь наадам харуулсан. Тухайлбал Заполярьед өөрсдийн Заполярийн олимпийн наадам зохион байгуулж байна. Хөдөө тосгонд өөрсдийн "олимпийн наадам" зохион байгуулж, энэ нь аажмаар ардын урлагийн бүтээлийн үзэсгэлэн, дуу хуурын баяр болон өргөжиж байна. Оросын өнцөг булан бүрээс ирж, Москвагийн наадамд оролцож байгаа кино зохиолчид гадаадын ажил нэгт нөхдөөс спортын сэдэвтэй киног хөгжүүлэх туршлага судлах боломжтой гэж наадмын захирал үзэж байна. Спортын кино, телевизийн олон улсын холбооны ерөнхийлөгч Франко Асканиа гадаадын төлөөлөгчдийг тэргүүлж байна.  Спортын сэдэвт Москвагийн наадмын үеэр хоёр уралдаан зохион байгуулна гэж Николай Пороховник нэмж хэллээ. Орос улсын хэмжээнд телевизийн спортын тухай нэвтрүүлгийн уралдаан, мөн спортын сэдэвтэй баримтат киноны олон улсын уралдаан  болно. Уралдааны дүн 8-р сарын 1-нд гарна.