Азербайжаны Габала хотод олон улсын хөгжмийн наадам эхэллээ. Наадамд Лондоны эзэн хааны нэрэмжит филармонийн найрал хөгжмийн хамтлаг, Узеира Гажибековын нэрэмжит Азербайжаны симфони найрал хөгжмийн хамтлаг оролцоно. Ой мод, уулаар хүрээлсэн задгай тайзан дээр хийлч Юрий Башмет, Оросын төгөлдөр хуурч Борис Березовский, Британийн хийлч Хлое Ханслип зэрэг нэрд гарсан хөгжимчид ур чадвараа үзүүлнэ. Наймдугаар сарын 5-нд өндөрлөх наадмын хүрээнд жааз хөгжмийн үдэшлэг, цөөхүүл хөгжмийн хамтлагийн концерт, залуу хөгжимчдөд сургалт зохион байгуулна.