Оросын европын хэсэг ойн түймэрт автжээ. Түймэрт нэг гал сөнөөгч нийт 5 хүн амь насаа алдсан байна. Энэ жил ихээхэн нутаг дэвсгэрийг хамарсан түймэрт үрэгдсэн хүмүүсийн талаар эхний мэдээлэл энэ юм. Ган гачигтай жилүүдэд ойн болон хүлэр зэрэг байгалийн түймэр Орос улсад жинхэнэ гамшиг болдог. Энэ жил Оросын европын хэсгийн Воронеж, Нижегород хоёр мужид байдал нэн хүн байна. Түймэр эрс хурдтай тархаж байшин шатааж, бүхэл бүтэн суурингуудыг сүйтгэлээ. Одоогоор мянга орчим байшин шатсан гэж Онц байдлын яамны Мэдээллийн удирдах газрын дарга Ирина Андрианова ярилаа: Мэргэжилтнүүдийн таамаглаж байсанчлан хүчтэй салхилж байдал дордлоо. Одоо хоёр мужид 38 градусын температурт салхи секундэд 23-28 метрийн хурдтай хүчтэй салхилж байна. Доод хэсгээр шатаж байсан түймэр дээшээ үсэрхийлсэн нь их аюултай. Дээд хэсэгт дүрэлзсэн түймэр маш хурдтай, өргөн фронтоор сууринд хүрч, өнөөгийн байдалтай боллоо. Төв хэсгийн холбооны тойргийн түймэр дэгдсэн бүх мужид 16 нисэх онгоц гэгээтэй үед түймэр унтарааж байна. Хүн амыг нүүлгэн шилжүүлж байна. Иргэдийг сургууль, хамаатан саданд нь түр байрлуулжээ. Тэднийг хүнсээр хангасан байна. Хүн амд эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байна. Мөн сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж байна гэж Орос улсын Онц байдлын яамны төлөөлөгч хэллээ. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев байгалийн гамшгийн үр дагаврыг арилгах, гал ноцон асахаас сэргийлэх нэмэлт, шуурхай арга хэмжээ авч, хохирсон хүмүүс, амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд туслахыг засгийн газарт үүрэг болгосноос үзэхэд Орос улсад түймэр онц түгшүүртэй байгааг гэрчилж байна. Төрийн тэргүүн нөхцөл байдлыг газар дээр нь үнэлэхийн тулд засгийн газрын гишүүдийг түймэрт хамгийн их өртсөн бүс нутагт очихыг үүрэг болгожээ. Ерөнхий сайд В.Путин түймэрт хамгийн их өртсөн Нижегород мужид очиж, түймэрт өртсөн хүмүүст тусална хэмээн нутгийн оршин суугчидтай уулзахдаа амласан юм.