Финлянд улс ойрын үед НАТО-д элсэх бодолгүй байна. Тус улсын Батлан хамгаалахын сайд Юри Хякямиес энэ тухай мэдэгдэв. Финлянд НАТО-д элсэлгүй цэргийн тусламж авах боломжтой гэж тэрээр тэмдэглэв. Учир нь Лиссабоны гэрээгээр Европын Холбоонд багтдаг улс ийм тусламж авах боломжтой. Дайны дараах жилүүдэд Финлянд улс ЗХУ болон өрнөдийн орнуудтай хэвийн харилцаатай байх төвийг сахисан бодлого баримталсан юм. Финлянд 1995 оны адагт Европын Холбоонд элсчээ.